KITCHENALL

Танилцуулга

Долоон Болдог ХХК нь 2009 оноос эхлэн бүх төрлийн шкаф, хувцасны өрөөний иж бүрэн тавилгыг гэр бүлийн гишүүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, онцлогт тохируулан дизайны зургийг гаргаж, өргөн сонголттойгоор мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэж байна.
Шкафандаа ашигладаг материал тоноглолын давуу талыг дурдвал:
  • 1 хүний биед хоргүй хавтан
  • Henkel хавтангийн хуулганы №1 цавуу
  • BLUM хөдлөх эд ангийн тоноглол
  • Raumplus - Гүйдэг хаалганы №1 шийдэл, зэвэрдэггүй ган хувцасны шкафны тоноглол
  • Higold - зэвэрдэггүй ган хувцасны шкафны тоноглол
  • Fumeng хөнгөн цагаан хувцасны шкафны тоноглол
  • Formae, Bosetti – Marella, Citterio брэндийн өвөрмөц чамин бариулууд

Дараах үндсэн материалуудыг ашигладаг. Үүнд:
  • Хавтан, түүхий эд. Олон улсын стандарт хангасан Е1 зэрэглэлийн хүний биед хор нөлөөгүй  тавилгын зориулалтын үртсэн хавтанг ашигладаг. Мөн шкафны хаалгыг рам, арьс, шил толины өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна.
  • Henkel цавуу. Чанараараа дэлхийд №1 гэгддэг Герман улсын Henkel брэндийн цавууг ашигладаг. Энэ цавуу нь олон улсын стандарт хангасан, халуун халуун хүйтэнийг тэсвэрлэх чадвар маш сайн, ус чийгний өндөр хамгаалалттай, наасан хуулга нь физик нөлөөгүйгээр өөрөө хууларч унадаггүй онцлогтой.
  • Хөдлөх, эд ангийн тоноглол. Европ стандартын шкаф угсрах холбогчийг ашиглан задалж, угсарч болдог бат бөх хийцтэйгээр үйлдвэрлэж байна. Тоноглолуудын онцлог, давуу тал нь:
  • Шургуулганы нугас замны хувьд DTC брэндийн тайвшруулагчтай нугас замыг суурилуулж байгаа ба хэрэглэгчийн хүсэлтээр нэмэлт төлбөртэйгээр Австрийн алдарт Blum брэндийн зам нугасыг мөн суурилуулдаг
  • Хаалганы зам роллик, рам тусгаарлагч нь коллекцуудаас хамааран энгийнээс эхлээд дэлхийд тэргүүлэгч Германы Raumplus брэндийн тоноглолыг ашиглан үйлдвэрлэж байна.
  • Нэмэлт тоноглол: Хэрэглэгчийн хүссэнээр зангиа тэлээ, үнэт эдлэлийн онцгой хийцтэй тоноглол, мөн хүний хэрэгцээнд шаардлагатай зангиа, өмдний өлгүүр, сагс, индүүний тавиур гэх мэт нэмэлт тоноглолыг шкафандаа суурилуулж өгдөг. Эдгээр нь Raumplus, Higold брэндийн зэвэрдэггүй ган хувцасны шкафны тоноглол, Fumeng брэндийн хөнгөн цагаан хувцасны шкафны тоноглолуудыг суурилуулдаг.
Манай хамт олон таны захиалгыг гүйцэтгэхдээ бүрэн цогц үйлчилгээг үзүүлэх бөгөөд дараах зарчмын дагуу ажилладаг. Үүнд:
  • Дизайн гаргалт
  • Үйлдвэрлэл
  • Цэвэрлэгээ, боолт
  • Хүргэлт
  • Угсарч суурилуулах
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн эргэх холбоо
  • Баталгаат засвар
"Долоон Болдог" ХХК-нийхан сүүлийн үеийн дэвшилтэт технологийг тусган шкафны гүйдэг хаалганы коллекцоо жил бүр шинэчлэн худалдаанд гаргадаг. 2013 оны Тэргүүн, Ялгуун, Энгүүн хувцасны өрөөний шинэ коллекцуудыг Kitchenall1 дэлгүүрийн загварын өрөөнөөс та сонирхоорой.

“ТЭРГҮҮН” коллекц


Тэргүүлэх хийц, дэлхийн жишиг хувцасны шкафны төрөл
Бид 2011 оноос эхлэн тансаг зэрэглэлийн Тэргүүн загвартай хувцасны өрөөний шийдлийг хэрэглэгчиддээ амжилттай хүргээд байна.  Классик хувцасны өрөөний цогц шийдэл, чулуун болон шилэн тавуран тейктэй, цагаан арьсан гүйдэг хаалга, сеткен хаалга, классик рам, үнэт эдлэл, зангиа тэлээний онцгой хийцийн нэмэлт тоноглол, классик багана, шоогоор чимэглэсэн чанартай, тансаг хийцтэй гэдгээрээ энэ коллекц онцлог юм.

Иж бүрдэл:
  • Хувцасны өрөө
  • Гүйдэг хаалгатай шкаф
  • Үүдний шкаф
  • Нугастай хаалгатай шкаф
  • Чулуун тавцантай комод
Онцлох материал:
  • Сонгодог хийцийн MDF хүрээтэй хаалга
  • MDF хавтан
  • Байгалийн эрдэс чулуу
  • E1 дээд зэрэглэлийн хүний биед хоргүй үртсэн хавтан
Тоноглол:
  • Үнэт эдлэл
  • Зангиа тэлээний шургуулг
  • Байгалийн чулуун тавцан
  • Австрийн BLUM брэндийн хөдлөх эд ангийн тоноглол
  • Германы Raumplus брэндийн гүйдэг хаалганы иж бүрдэл
  • Raumplus брэндийн хувцасны шкафны тоноглол (өмдний өлгүүр, зангианы өлгүүр, гутлын тавиур)
  • Италийн Formae, Bosetti-Marella, Citterio тансаг хийцийн бариул

“ЯЛГУУН” коллекц.

Материал, хийц, загварын ялгарал бүхий хувцасны шкафны төрөл
Энэ коллекцийн онцлог нь гоёлын төрөл бүрийн арьсан хаалга, иржгэр, хотгор гүдгэр 9 мм хавтангуудын өнгөний сонголттой, орчин үеийн шийдэлтэй тавилгууд хийгддэг.

Иж бүрдэл:
  • Хувцасны өрөө
  • Гүйдэг хаалгатай шкаф
  • Үүдний шкаф
  • Нугастай хаалгатай шкаф
Онцлох материал:
  • Гоёлын арьсан хаалга
  • Рейкэн хаалга
  • E1 дээд зэрэглэлийн хүний биед хоргүй үртсэн хавтан
Тоноглол:
  • Үнэт эдлэл
  • Зангиа тэлээний шургуулга
  • Higold брэндийн хувцасны шкафны тоноглол(гутлын тавиур, сагстай шургуулга, өмдний шургуулга)

“ЭНГҮҮН” коллекц.
Чанартай, энгийн загвартай хувцасны шкафны төрөл

Энгүүн тавилга нь орчин үеийн залуусын хэв маягийг харуулсан өнгө дизайны өргөн сонголттой, хямд үнэ, олон улсын стандарт хангасан материал түүхий эд, холбох хэрэгсэлээр цорын ганц загвараар үйлдвэрлэнэ. 40 төрлийн гүйдэг хаалганы профил хүрээний өргөн сонголт, мөн 2012 оны шинэ загварын ханын цаасны сонголтууд, толь, шил, хавтангийн өнгөний өргөн сонголттой. Холбогч эд ангиуд нь зай талбай бага эзэлдэг, хувцасны өрөө, номын тавиур, сувенерын цогц шийдэлтэй төмөр систем гэдгээрээ давуу талтай юм.

Иж бүрдэл:
  • Хувцасны өрөө
  • Гүйдэг хаалгатай шкаф
  • Үүдний шкаф
  • Нугастай хаалгатай шкаф
Онцлох материал:
  • Гүйдэг хаалганы ханын цаасан оруулга
  • Өнгөт шилэн оруулга
  • E1 дээд зэрэглэлийн хүний биед хоргүй үртсэн хавтан
Тоноглол:
Fumeng брэндийн тоноглол (гутлын тавиур, сагстай шургуулга, өмдний шургуулга)