KITCHENALL

Нүүр хуудас > Бүтээгдэхүүн > Гал тогоо > Баталгаат засвар

Баталгаат засвар

БАТАЛГААТ ЗАСВАРЫН НӨХЦӨЛ
  1. Долоон Болдог ХХК өөрийн тавилганд угсарч суурилуулсан өдрөөс эхлэн ХАГАС ЖИЛИЙН БАТАЛГАА, тэдгээрийн тоноглолуудад ГУРВАН ЖИЛИЙН БАТАЛГАА-г олгодог
  2. Баталгаат засварын хугацаанд үйлдвэрлэл болон угсралтын алдаатай үйл ажиллагаатай холбоотой эсвэл зүй зохистой ашиглалтын явцад материалын эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд Долоон Болдог ХХК өөрийн зардлаар гэмтэлтэй хэсгийг засварлаж эсвэл сольж өгнө
  3. Баталгаат засварын хугацаанд бүтээгдэхүүнд эвдрэл гэмтэл илэрсэн тохиолдолд дуудлагын дагуу манай ажилтнууд очиж үнэ төлбөргүй оношилгоо хийн, шаардлагатай арга хэмжээнүүдийг авна
  4. Баталгаат засвар нь бүрэн гүйцэд бөглөгдсөн тамга тэмдэг бүхий баталгаат засварын хуудсанд үндэслэн хийгдэнэ
  5. Баталгаат засварын хуудсыг үрэгдүүлсэн тохиолдолд бусдад шилжүүлэн өгөх боломжгүй
  6. Баталгаат засварын хуудсыг бусдад шилжүүлэн өгөх боломжгүй
  7. Энэхүү баталгаат засварын хуудас нь манай бүтээгдэхүүнд захиалагч өөрөө эсвэл бусад аж ахуйн нэгж, хувь хүнээр хийлгэсэн засвар үйлчилгээ, түүнтэй холбогдон гарах зардлуудад хамаарахгүй буюу эдгээр зардлуудыг Долоон Болдог ХХК нөхөн олгохгүй болно
  8. Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс ашиглах заавар зөрчигдөн, орчин тойрны өмч хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг компани хариуцахгүй
  9. Баталгаат засварын хугацаа дууссан хэрэглэгч үнэ төлбөртэйгөөр засвар үйлчилгээ авах боломжтой
  10. Доорх нөхцөлүүдэд баталгаат засвар үйлчлэхгүй болохыг анхаарна уу:
  • Ашиглалтын орчин хэт бага эсвэл өндөр температур юм уу чийгшилттэй
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ болон зориулалтын бус хэрэглээнд ашигласан
  • Бүтэн болон хэсэгчлэн өөрчилсөн
  • Байгалийн гамшиг, гал түймэр, ус алдалт эсвэл хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдэн бүтээгдэхүүнд эвдрэл гэмтэл гарсан
  • Баталгаат засварын хуудас дутуу бөглөгдсөн, эсвэл тамга тэмдэггүй
  • Баталгаат засварын хуудсыг үрэгдүүлж гээгдүүлсэн
  • Баталгаат засварын хугацаа дууссан
  • Баталгаат засварын хуудсыг бусдад шилжүүлсэн
Бүтээгдэхүүний засвар, лавлагаа, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 7700 8080 дугаарын утсанд хандан авна уу.