KITCHENALL

Гарын авлага

ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГА АШИГЛАХ САНАМЖ /ГАРЫН АВЛАГА/
  • Шахмал чулуун тавцанг ашиглахдаа аливаа зүйлийг хэрчиж зүсэх, халуун буцалсан савтай хоол хүнсийг шууд тавих, хүчтэй доргилт өгөх зэрэг нь чулууг гэмтээх эрсдэлтэйг анхаарна уу
  • Мөн өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн болон махны шүүсийг асгасан тохиолдолд тэр даруйд нь арчиж цэвэрлэх хэрэгтэй бөгөөд тавцанг цэвэрлэгээний бүхий л бодисоор цэвэрлэж болно
  • Акриллан болон целлойд тавилгыг хэт халуун ба хүйтэн орчинд байлгахаас зайлсхийх
  • Шургуулганы зам, тавилгын шилэн болон хавтан полк нь 15 кг даацтай, үүнээс илүү ачааг тавихгүй байх
  • Тавилгын хаалгыг ширүүн алчуураар цэвэрлэж болохгүй ба чийгтэй зөөлөн, элгэн алчуураар цэвэрлэж байвал илүү тохиромжтой
  • Тавилгыг ус чийгтэй орчинд удаан байлгахаас зайлсхийж сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ус алдахаас урдчилан сэргийлэх
  • Тавилгад суулгасан сөхдөг хаалганы нугасыг суларч, чангарсан үед зориулалтын 6 талт Г хэлбэрийн түлхүүрээр тохируулах
  • Тавилгын хаалгыг салгах шаардлага гарвал нугасны ард байрлах түгжээн дээр дарж авах
  • Шургуулгыг салгах шаардлага гарвал замны 2 талд байрлах хар түгжээг нэгийг нь дээш нөгөөг нь доош болгоод татаж авна
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700 8080 дугаараас лавлана уу.