KITCHENALL

Гал тогоо

Бид Kitchenall брэндийн галын өрөөний тавилгыг 2001 оноос одоог хүртэл 12 жилийн хугацаанд  хэрэглэгчдийн захиалгын дагуу мэрэгжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, энэ зах зээлд тэргүүлэн ажиллаж байна. Манай гол давуу тал нь орон сууцны тань онцлог, ханын хэмжээнд тохируулан загварыг гаргаж, таны саналыг тусган үйлдвэрлэдэг
 
KitchenAll брэндийн давуу тал:
  • Хавтан түүхий эд: Тавилгандаа олон улсын стандартыг хангасан Е1 зэрэглэлийн зориулалтын хавтанг ашигладаг. Энэ хавтан нь цавуулгийн хэмжээ бага, Европ стандартаар хийгдсэн тул хүний биед хор нөлөөгүй, дээд зэрэглэлийн чанартай, гал тогооны тавилгын зориулалттай түүхий эд юм. Ашиглаж буй дундаж нягтралтай үртсэн MDF хавтан нь маш нарийн ширхэгүүдээс бүтдэг учир ердын хавтангаас илүү чанартай.
  • Бүх тавилгандаа дэлхийд №1 Герман улсын Henkel брэндийн цавууг ашигладаг. Энэ цавуу нь халуун хүйтнийг тэсвэрлэх чадвар маш сайн, ус чийгний өндөр хамгаалалттай, наасан хуулга нь физик нөлөөгүйгээр өөрөө хууларч унахгүй, хүний эрүүл мэндэд ямар нэг хор нөлөөгүй
  • Хөдлөх эд ангийн тоноглол: DTC брэндийн тайвшруулагчтай нугас, зам бусад тоноглолуудыг ашигладаг. хэрэглэгчийн хүсэлтээр Австрийн алдарт BLUM брэндийн тоноглолыг суурилуулдаг. Blum брэнд нь 50 гаруй жилийн түүхтэй, хөдлөх эд ангийн тоноглолоороо дэлхийд тэргүүлэгч брэнд юм.
  • Нэмэлт тоноглол: HiGold брэндийн төмөр тоноглолыг ашигладаг. Танай тавилгын зохион байгуулалттай харагдуулж, хэрэглээг хялбаршуулдгаараа энэ тоноглол онцлогтой
  • Бариул: Тавилгын харагдах байдал, загвар дизайнд гол үүрэг гүйцэтгэгч бүрдлийн нэг нь бариул юм. Чанартай тансаг, эдэлгээ сайтай Formae, Bosetti-Marella, Citterio брэндийн бариулнуудаас та тавилгандаа тохируулан сонгох боломжтой

KitchenAll брэндийн гал тогооны тавилгын түүхий эдийн төрөл:
Эзэгтэй бүрийн мөрөөдлийн гал тогоог үйлдвэрлэхдээ бид рам, акрилик, uv хавтан зэрэг 4 төрлийн тавилгыг олон өнгөний сонголттойгоор санал болгож байна.  
 
Хавтан тавилга:
Ийм хавтангаар энгийн болон сонгодог загварын тавилга хийдэг. Байгалийн цэвэр модны өнгө зонхилсон учраас гэрт халуун дулаан уур амьсгалыг бий болгодог. Давуу тал нь:
  • Эдэлгээ удаан
  • Галд тэсвэртэй
  • Бат бөх HPL хуулгаар хийгддэг
  • 10 төрлийн өнгөнөөс сонголт хийх боломжтой
  • Тавилгын үнэлгээнд 1 м.кв нь 140.000 үнэтэй шахмал чулуу, бариул, тайвшруулагчтай зам нугас багтсан

Акриликан тавилга:
Модерн болон Авангард загвараар гал тогоогоо тохижуулахыг хүссэн айлуудад тохиромжтой ба давуу тал нь:
  • Өнгөний олон төрлийн сонголттой
  • Тод хурц өнгүүд голлодог
  • Гэрлийн тусгалыг жигд шингээдэг
  • Өнгөлөг цэвэрхэн харагддаг
  • 12 төрлийн өнгөнөөс сонголтоо хийх боломжтой
  • Тавилгын үнэлгээнд 1 м.кв нь 180.000 үнэтэй шахмал чулуу, бариул, тайвшруулагчтай зам нугас багтсан

Рамтай тавилга:
Энэ материалаар сонгодог загварын гал тогоо ихэвчлэн хийдэг бөгөөд төмөр болон модон рам ашиглаж болно. Нэмэлтээр гоёлын багана, сеткан хаалга, хөмсөг, хөлний гоёлын хаалт зэргийг хийлгэх боломжтой. Давуу тал нь:
  • Эдэлгээ даах чадвартай
  • Гаднах байдал нь модон тавилгатай ижил харагддаг
  • Сайн чанарын зузаан хуулгатай
  • Нийт 6 төрлийн өнгөний сонголттой
  • Тавилгын үнэлгээнд 180.000 төгрөгний шахмал чулуу, бариул, тайвшруулдаг зам нугас багтсан.

UV хавтан тавилга:
Хэт ягаан туяаны технологиор бэхжүүлэн будсан онцгой төрлийн хавтангаар хийдэг. Давуу тал нь:
  • Өнгө, загварын хувьд орчин үеийн шийдэлтэй тавилгуудад тохирно
  • Байгал болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй батлагдсан
  • Удаан хугацааны турш өнгөө алддаггүй
  • Зураас бага гардаг
  • Нийт 14 өнгө, 2 төрлийн материалаас сонголт хийх боломжтой
  • Тавилгын үнэлгээнд 1 м нь 180.000 төгрөгийн үнэтэй сайжруулсан шахмал чулуу, бариул, тайвшруулдаг зам нугас багтсан

ИТАЛИ ГАЛ ТОГОО
Бид 2011 оны 2-р сараас Casa Italia брэндийн Европ стандартаар хийгдсэн цэвэр модон хаалгыг импортлож гал тогооны тавилгыг үйлдвэрлэж эхэлсэн. Casa Italia брэндийн цэвэр модон хаалгыг нийлүүлэгч Италийн “Моbil ceran” компани нь 1967 онд Италийн Даерн хотод байгуулагдсан, 1970 оноос модон хаалга үйлдвэрлэж эхэлсэн туршлагатай, томоохон үйлдвэрлэгч юм. Дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ба Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Долоон болдог ХХК билээ.

Итали тавилгын давуу талууд:
  • Байгалийн цэвэр модон хаалгаар хийгддэг /царс, дүб болон интоорын мод/
  • Байгалийн эрдэс чулуулаг болох бразил чулууг тавилгын тавцан болгон ашигладаг
  • Дэлхийд тэргүүлэгч Австрийн Blum брэндийн нугас тоноглолоор тавилгаа бүрэн тоноглодог
  • Гал тогооны сан, цахилгаан, агааржуулах хоолойн холболт зэргийг бүрэн төгс шийдвэрлэдэг
  • Бид захиалгыг ажлын 14 хоногт хийж гүйцэтгэнэ

Итали тавилгын түүхий эд материал:
Хаалга. Цэвэр модон хаалга нь эзнээсээ маш гамтай хэрэглээг шаарддаг, тансаг хэрэглээний илрэл бөгөөд гар урлалын бүтээл гэдэг утгаараа гоёлын багана, хайс, хөмсөг сэлт нь маш нарийн чимэглэлтэй. Зөвхөн цэвэр модон хаалга дээр гардаг хагас дугуй матигар хаалга хийгддэг нь давтагдашгүй чанар юм. Хаалга бүр дээр үйлдвэрлэлийн дардас тэмдэглэгээ байдаг.

Хөдлөх эд ангийн тоноглол: Энэхүү тавилгандаа Австри улсаас Blum брэндийн тоноглолыг захиалж авч, тавилгаа бүрэн тоноглодог учраас чанар эдэлгээнд баталгааг өгдөг.

Бариул: Тавилгын харагдах байдал, загвар дизайнд гол үүрэг гүйцэтгэгч бүрдлийн нэг нь бариул юм. Тийм ч утгаараа итали тавилгын бариулыг чанартай тансаг, эдэлгээтэй Formae, Bosetti-Marella, Citterio брэндүүдээс цөөн  тоогоор сонгон авч үйлдвэрлэдэг. Испанийн эдгээр брэндүүдийн бариулуудын ард мөн л оригинал гэдгийг нь батлах үйлдвэрийн дардас байдаг.

Чулуу: Байгалийн цэвэр эрдэс чулуулгийг хадаар нь импортолж авчраад зүсч өнгөлж бэлтгэн таны тавилганд тавцан болгодог. Найрлага болон тавцан бэлтгэх процесст ямар нэгэн химийн бодис ороогүй учир эрүүл мэндэд хор нөлөөгүй байгалийн бүтээгдэхүүн юм. Хаалганыхаа өнгөнд тааруулж чулуугаа сонговол тохиромжтой.

Дагалдах тоноглол: Та тавилгандаа гранит чулуун угаалтуурыг өнгө болон хэлбэрийн сонголттойгоор урамшуулал болгон авах боломжтой.
 
Country house: Илүү гоёмсог деталл чимэглэлтэй Англи загварын гал тогоог зөвхөн танд зориулан тусгай захиалгаар нийлүүлнэ


HACKER БРЭНД:
Kitchenall дэлгүүр нь дэлхийд танигдсан Герман улсын Hacker брэндийн гал тогооны дээд зэрэглэлийн тавилгыг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа импортлон борлуулж байна. Тус брэндийн онцлог нь:
  • Европ стандартад бүрэн нийцсэн шилдэг бүтээгдэхүүн
  • Чанар, загвар, хэрэглээ, сонголт, аюулгүй байдлыг төгс агуулж чадсан