KITCHENALL

Teka брэнд

“Долоон Болдог” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөж 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг байгуулсан. “Евро Электроникс” ХХК нь Европын гэр ахуйн шилдэг цахилгаан бараануудыг импортлон оруулж ирж Kitchenall сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан зуухны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Германы “Амика Интернэшнл” компаний Hansa брэнд, Испани улсын “Тека Индастриал” компаний Тека брэнд, Словений Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн захиалгаар ELON брэндийн уур шүүгчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.


site/teka.jpg


Гал тогооны иж бүрэн цахилгаан барааны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчийн нэг болох Испани улсын “Тека Индастриал” компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Долоон Болдог ХХК юм. “Тека Индастриал” компани нь 1924 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд зөвхөн цахилгаан плитканы үйлдвэрлэлээр тэргүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд гал тогооны бусад хэрэгсэлүүд тухайлбал угаалтуур, холигч зэргийг дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэдэг. Өнөөгийн байдлаар энэхүү компани нь  дэлхийн 21 улсад, 37 томоохон үйлдвэртэй бөгөөд 90 гаруй олон улсын худалдааны байгууллагууд худалдаалж байна. Тека брэнд нь үйлдвэрлэлийн технологи, загвар хийц, чанарын хувьд дэлхийд байршсан, гантиг чулуун угаалтуурын үйлдвэрлэлээр Европт тэргүүлэхээс гадна дээд зэргийн ган торхны үйлдвэрлэлээр дэлхийд №-1 брэнд юм. Энэ чанараараа Тека брэнд манай зах зээлд хамгийн их тохирсон, хэрэглэгчдийн сэтгэл таашаалд тун сайн нийцсэн бүтээгдэхүүн байдаг.
products/taka.jpg