KITCHENALL

Засвар үйлчилгээ

БАТАЛГААТ ЗАСВАРЫН НӨХЦӨЛ
  1. Баталгаат засвар нь барааг хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тооцно. Баталгаат засварын хугацаа нь барааны төрлөөс шалтгаалан 6-12 сар байна.
  2. Баталгаат засарын гэмтэлд хамрагдах гэмтэл нь үйлдвэрийн доголдлоос үүдэлтэй барааны гэмтэл байна. Үүнээс шалтгаалан эвдэрсэн эд анги болон түүнийг солих үйлчилгээг үнэ төлбөргүй хийнэ.
  3. Баталгаат засварын төвд барааг авчирж оношлуулахад үнэ төлбөргүй бөгөөд хэрэв худалдан авагч барааг Баталгаат засварын төвд авчрах боломжгүй бол засварын ажилтан очиж төлбөртэй тарифаар оношилгоо хийж болно
  4. Баталгаат засвар нь бүрэн гүйцэд бөглөгдсөн тамга тэмдэг бүхий баталгаат засварын хуудсыг үндэслэн хийгдэнэ. Хэрэв бичиг баримт үрэгдүүлсэн болон бүрэн бөглөгдөөгүй бол баталгаат засварын нөхцөлд үл хамаарна
  5. Баталгаат засварын хуудсыг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй
  6. Гэмтэлтэй барааг ажлын 5 хоногт засварлана. Хэрэв тухайн гэмтэлтэй барааны сэлбэг хэрэгсэл бэлэн биш байвал бэлтгэн нийлүүлэгчээс захиалж үйлчилнэ. Энэ тохиолдолд сэлбэг ирснээс хойш ажлын 5 хоногийн дотор засварлаж барааг хүргэж өгнө
  7. Хэрэв та хийн плитка сонгосон бол газын холболтыг зөвхөн мэргэжлийн газын компаниар хийлгэнэ үү. Хувь хүн болон өөрсдөө хийн холболт хийснээс болж хий алдах болон ямар нэг гэмтэл учирсан тохиолдолд манай компани хариуцлага хүлээхгүй
  8. Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж ашиглах заавар зөрчигдөж, орчин тойрны өмч хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг манай компани хариуцахгүй
  9. Баталгаат засварт доорх тохиолдлууд орохгүй:
  • Хэрэглэгч барааны ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчсөн
  • Барааны гална болон дотор эд ангийн механик гэмтэл
  • Ахуйн хэрэглээнд зориулсан барааг үйлдвэрлэлийн болон зориулалтын бус хэрэглээнд ашигласнаас үүдсэн гэмтэл
  • Баталгаат лац хөдөлсөн, бусад засварын төвөөр засвар хийлгэсэн, үйлдвэрлэлийн схем загварыг өөрчилсөн
  • Цахилгааны хэлбэлзлээс үүссэн гэмтэл
  • Цахилгааны холболт хийхдээ газардуулга хийгээгүйгээс үүссэн гэмтэл
  • Баталгаат засварын хугацаа дууссан

БАТАЛГААТ ЗАСВАРЫН ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
  1. Баталгаат засварын төвд барааг авчирч оношлуулахад үнэ төлбөргүй бөгөөд хэрэв худалдан авагч барааг засварын төвд авчрах боломжгүй бол засварын ажилтан очиж төлбөртэй тарифаар оношилгоо хийж болно. Үүнд, хот дотор буюу хойд зүгт Долоон буудал, зүүн зүгт Амгалан, урд зүгт Нисэх, Яариаг, баруун зүгт Орбит хүртэл 8000 төгрөг, хотоос гадна буюу зуслангуудад 15.000 төгрөгийн үнээр засварын ажилтан очиж оношилгоо хийнэ. Хэрэв Баталгаат засварын нөхцөлд хамаарах гэмтэлтэй бол үнэ төлбөргүй үйлчилнэ
  2. Засвар үйлчилгээний үнэ. Засварыг энгийн ба бүрэн задаргаа гэж 2 ангилна.
Энгийн задаргаанд:
  • Бүх төрлийн печь, плитка, шарах шүүгээний бүрэн задаогаа
  • Уур шүүгчийн удирдлага
  • Аяга таваг угаагчийн удирдлага
  • Угаалгын машины удирдлага, усны насос, шахуурга гэх мэт
Энгийн задаргааны үнэ 15.000 төгрөг байна

Бүрэн задаргаанд:
  • Уур шүүгчийн цахилгаан хөдөлгүүр солих
  • Аяга таваг угаагчийн удирдлагаас бусад эд анги солих
  • Угаалгын машины холхивч, жийрэг, хаалганы резин, дамар солих
  • Хөргөгчний цахилгаан хөдөлгүүр, хөргөх шингэн, филтр солих гэх мэт
Бүрэн задаргааны үнэ 30.000 төгрөг байна.

Засварын төвийн хаяг:
Баянгол дүүрэг, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж
Холбоо барих утас:
  • Хэрэглэгчийн зөвлөх 7700 8080
  • Засварын инженер 88057790