KITCHENALL

Hansa брэнд

“Долоон Болдог” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөж 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг байгуулсан. “Евро Электроникс” ХХК нь Европын гэр ахуйн шилдэг цахилгаан бараануудыг импортлон оруулж ирж Kitchenall сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан зуухны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Германы “Амика Интернэшнл” компаний Hansa брэнд, Испани улсын “Тека Индастриал” компаний Тека брэнд, Словений Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн захиалгаар ELON брэндийн уур шүүгчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.


site/hansa.png

Германы цахилгаан барааны Amica International компаниас Hansa брэндийн давтагдашгүй загвар, онцгой шийдэл бүхий цахилгаан хэрэгслийг импортлон оруулж ирдэг. Тус брэндийн бүтээгдэхүүн нь:

  • Европын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдэд хийгддэг бөгөөд чанарын ISO9001 болон ISO14001 сертификаттай
  • GS (Geprufte Sicherheit), EMW (Elektro­magnetische Vertraglichkeit), CE VDE зэрэг олон улсын байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдсөн
Amica International компани нь 1921 онд байгуулагдаж, 1960-аад оноос плитканы үйлдвэрлэлээр дагнасан бөгөөд одоо дэлхийн 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Жилд 750 мянган ширхэг плитка үйлдвэрлэх хүчин чадалтай. 1996 оноос тавилгад суудаг болон суудаггүй хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэж эхэлсэн ба жилд 450 000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Тус компаний шинэ технологийн угаалгын машины үйлдвэр нь 2000 онд байгуулагдсан ба бүрэн автомат удирдлагатай энэхүү үйлдвэрт жилд 275 мянган ширхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг.
products/hansa.jpg