KITCHENALL

Gorenje брэнд

“Долоон Болдог” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөж 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг байгуулсан. “Евро Электроникс” ХХК нь Европын гэр ахуйн шилдэг цахилгаан бараануудыг импортлон оруулж ирж Kitchenall сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан зуухны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Германы “Амика Интернэшнл” компаний Hansa брэнд, Испани улсын “Тека Индастриал” компаний Тека брэнд, Словений Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн захиалгаар ELON брэндийн уур шүүгчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.

site/gorenje.jpg


2012 оны 2-р сараас эхлэн Словени улсаас Gorenje брэндийн цахилгаан барааг албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж эхэлсэн. Gorenje брэнд нь 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Европын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус брэндийн бараа жилд 60 гаруй оронд 4.5 сая ширхэгээр борлуулагддаг, хамгийн шинэлэг орчин үеийн өнгө загварын хослолыг бүтээгдэхүүний технологитой нарийн хослуулан үйлдвэрлэдэгээрээ дэлхийд танигдсан брэнд юм.
Үүнээс гадна Gorenje цахилгаан зуухны удирдлагын системийг хамгийн анхны электрон програмтай, TFT өнгөт дэлгэцтэй, хурууны мэдрэмжийн удирдлагатай ажиллагаатайгаар зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү технологи нь энгийн хирнээ төгс төгөлдөр хэв шинжийг зэрэг агуулсан байдаг.

products/gorenje.jpg