KITCHENALL

Elon

“Долоон Болдог” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөж 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг байгуулсан. “Евро Электроникс” ХХК нь Европын гэр ахуйн шилдэг цахилгаан бараануудыг импортлон оруулж ирж Kitchenall сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан зуухны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Германы “Амика Интернэшнл” компаний Hansa брэнд, Испани улсын “Тека Индастриал” компаний Тека брэнд, Словений Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн захиалгаар ELON брэндийн уур шүүгчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.

ELON:


БНХАУ-д үйлдвэрлэж Европын орнуудад худалдаалдаг нэртэй брэнд бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2007 оноос эхлэн Монгол айл гэрийн хэрэгцээнд зориулан ELON брэндийн уур шүүгчийг захиалгаар үйлдвэрлэж, чанар, хийцийн өндөр шалгууртайгаар дотоодын цахилгаан барааны зах зээлд нийлүүлсээр байна.