KITCHENALL

Танилцуулга

“Долоон Болдог” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөж 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг байгуулсан. “Евро Электроникс” ХХК нь Европын гэр ахуйн шилдэг цахилгаан бараануудыг импортлон оруулж ирж Kitchenall сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалдаг. Өнөөдрийн байдлаар цахилгаан зуухны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Германы “Амика Интернэшнл” компаний Hansa брэнд, Испани улсын “Тека Индастриал” компаний Тека брэнд, Словений Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Мөн захиалгаар ELON брэндийн уур шүүгчийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.


“Евро Электроникс” ХХК-ний импортлон худалдаалдаг бүтээгдэхүүн


HANSA:

Германы цахилгаан барааны Amica International компаниас Hansa брэндийн давтагдашгүй загвар, онцгой шийдэл бүхий цахилгаан хэрэгслийг импортлон оруулж ирдэг. Тус брэндийн бүтээгдэхүүн нь Европын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдэд хийгддэг бөгөөд чанарын ISO9001 болон ISO14001 сертификаттай, GS (Geprufte Sicherheit), EMW (Elektro­magnetische Vertraglichkeit), CE VDE зэрэг олон улсын байгууллагуудаас хүлээн зөвшөөрөгдсөн. Amica International компани нь 1921 онд байгуулагдаж, 1960-аад оноос плитканы үйлдвэрлэлээр дагнасан бөгөөд одоо дэлхийн 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Жилд 750 мянган ширхэг плитка үйлдвэрлэх хүчин чадалтай. 1996 оноос тавилгад суудаг болон суудаггүй хөргөгч, хөлдөөгч үйлдвэрлэж эхэлсэн ба жилд 450 000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Тус компаний шинэ технологийн угаалгын машины үйлдвэр нь 2000 онд байгуулагдсан ба бүрэн автомат удирдлагатай энэхүү үйлдвэрт жилд 275 мянган ширхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг.


ТЕКА:
Гал тогооны иж бүрэн цахилгаан барааны үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчийн нэг болох Испани улсын “Тека Индастриал” компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь Долоон Болдог ХХК юм. “Тека Индастриал” компани нь 1924 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлд зөвхөн цахилгаан плитканы үйлдвэрлэлээр тэргүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд гал тогооны бусад хэрэгсэлүүд тухайлбал угаалтуур, холигч зэргийг дагалдах бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэдэг. Өнөөгийн байдлаар энэхүү компани нь  дэлхийн 21 улсад, 37 томоохон үйлдвэртэй бөгөөд 90 гаруй олон улсын худалдааны байгууллагууд худалдаалж байна. Тека брэнд нь үйлдвэрлэлийн технологи, загвар хийц, чанарын хувьд дэлхийд байршсан, гантиг чулуун угаалтуурын үйлдвэрлэлээр Европт тэргүүлэхээс гадна дээд зэргийн ган торхны үйлдвэрлэлээр дэлхийд №-1 брэнд юм. Энэ чанараараа Тека брэнд манай зах зээлд хамгийн их тохирсон, хэрэглэгчдийн сэтгэл таашаалд тун сайн нийцсэн бүтээгдэхүүн байдаг.
GORENJE:
2012 оны 2-р сараас эхлэн Словени улсаас Gorenje брэндийн цахилгаан барааг албан ёсны эрхтэйгээр импортлон худалдаалж эхэлсэн. Gorenje брэнд нь 62 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Европын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус брэндийн бараа жилд 60 гаруй оронд 4.5 сая ширхэгээр борлуулагддаг, хамгийн шинэлэг орчин үеийн өнгө загварын хослолыг бүтээгдэхүүний технологитой нарийн хослуулан үйлдвэрлэдэгээрээ дэлхийд танигдсан брэнд юм. Үүнээс гадна Gorenje цахилгаан зуухны удирдлагын системийг хамгийн анхны электрон програмтай, TFT өнгөт дэлгэцтэй, хурууны мэдрэмжийн удирдлагатай ажиллагаатайгаар зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү технологи нь энгийн хирнээ төгс төгөлдөр хэв шинжийг зэрэг агуулсан байдаг.
ELON:
БНХАУ-д үйлдвэрлэж Европын орнуудад худалдаалдаг нэртэй брэнд бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 2007 оноос эхлэн Монгол айл гэрийн хэрэгцээнд зориулан ELON брэндийн уур шүүгчийг захиалгаар үйлдвэрлэж, чанар, хийцийн өндөр шалгууртайгаар дотоодын цахилгаан барааны зах зээлд нийлүүлсээр байна.