KITCHENALL

Асуулт хариулт

Хэрэглэгчээс ирдэг түгээмэл асуулт, хариултууд:

Гал тогооны тавилгын захиалгыг утсаар өгч болох уу?
Дэлгүүрт очиж өгнө. Учир нь гал тогооны тавилгаа ямар материалаар хийлгэх, зам, чулуу, нугас, бариул, тоноглолуудыг үзэж байж сонголтоо хийх ёстой байдаг. Сонголт хийсний дараа дизайнер танайд очиж хэмжээ авна. Тавилгаа гараар зуруулахаар захиалга өгсөн тохиолдолд дизайнер газар дээр нь зургийг нь зураад үнийг нь бодож өгнө. Харин компьютерийн програмаар зуруулна гэвэл хэмжээ авснаас хойш 1-2 хоногийн дотор тантай холбоо бариад тавилгын зургийг үзүүлэх юм.

Танай тавилгууд ямар үнэтэй байгаа вэ?
Kitchenall нь одоогийн байдлаар 5 төрлийн материалаар гал тогооны тавилга үйлдвэрлэж байна. Үүнд, хавтан, акрилик, рам, UV хавтан, мөн Итали цэвэр модон материал. Үнийн хувьд 1 метр тавилга 430.000 - 3.500.000 төгрөгийн хооронд байдаг.

Материалын үнийг метр квадратаар боддог уу?
Тавилгын үнэ метрээр бодогдоно. Мөн тавилгын дээд доод хэсгийн үнэ ялгаатай бодогдоно. Түүнчлэн ямар материал, чулуу, зам, нугас болон нэмэлт тоноглолууд сонгох, хэдэн метр тавилга хийлгэхээс шалтгаалж тавилгын үнэ янз бүр гарна. Захиалагч та манай салбар дэлгүүрүүд дээр очиж материалаа сонгоод дизайнераар зургаа зуруулсны дараа тодорхой үнийг мэдэх боломжтой. Та 7700 8080 дугаарын утсаар лавлах, эсвэл салбар дэлгүүрүүдэд очиж үйлчлүүлнэ үү.

Танай салбар дэлгүүрүүд хаана хаана байдаг вэ? Ямар хуваариар ажилладаг бол?
Kitchenall нь салбар гурван дэлгүүртэй. Дараах хэсгээс нэр, хаяг, цагийн хуваарийг харна уу:

Kitchenall 1
Хаяг: Мишээл 2 төв
Цагийн хуваарь: 10.00 - 19.00 /бүх өдөр/

Kitchenall 2
Хаяг: Maxmall-ын баруун талд
Цагийн хуваарь:
10.00 - 20.00 /Даваа - Бямба/
11.00 - 19.00 /Ням/

Kitchenall 3
Хаяг: Гермес төвийн II давхарт П-1
Цагийн хуваарь: 10.00 - 19.00 /бүх өдөр/

Танайх гал тогооны тавилгандаа ямар баталгаа өгдөг вэ?
Тавилгаа угсарч суурилуулсан өдрөөс эхлэн тооцож хагас жилийн баталгаа өгдөг. Мөн тоноглолуудад нь гурван жилийн баталгаа өгдөг юм.

Дансаар төлбөрөө төлж болох уу?
Гал тогооныхоо тавилга захиалсан эсвэл тухайн салбар дэлгүүрээс шкаф, бэлэн тавилга, хөшиг худалдан авсан бол Худалдааны зөвлөхүүд тантай гэрээ хийнэ. Гэрээ хийсний дараа нэхэмжлэх бичүүлэн авч, төлбөрөө дансаар төлөх боломжтой. Мөнгөө шилжүүлэхдээ захиалга өгсөн нэр, утасны дугаараа тодорхой бичих хэрэгтэй. Байгууллагын нэр гэдэг дээр Kitchenall гэж бичиж андуурдаг. Гал тогооны тавилгын Kitchenall брэндийг үйлдвэрлэгч компани нь буюу манай компаний нэр Долоон Болдог ХХК тул нэрийг зөв бичнэ үү. Ингээд дараах дансаар төлбөрөө шилжүүлж болно. Үүнд:

Хүлээн авагч - Долоон болдог ХХК /гал тогоо, шкаф, бэлэн тавилга, хөшиг/
Голомт банк: 1711044975
ХААН банк: 50319295
ХХБ: 499201649

Угаалтуур, плитка зэргээ захиалсан тавилга ирэхээс өмнө авах ёстой юу?
Таны захиалсан гал тогооны тавилга хүргэгдэхээс өмнө дээрх бүтээгдэхүүнээ сонгож авсан бол сайн. Манай угсаргааны ажилтнууд гал тогооны тавилгыг суурилуулахдаа угаалтуур болон плитка суух тавцанг газар дээр нь хэмжээ авч ухаад, тохируулан суулгаж өгөх боломжтой.

Танайхаас бүтээгдэхүүн худалдан авахад байнгын хөнгөлөлт гэж байдаг уу?
Та гал тогооны тавилга захиалж буй тохиолдолд төлбөрөө 100% бэлнээр хийвэл нийт үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн гал тогоо захиалсны зэрэгцээ нэмж гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авбал тухайн цахилгаан бараагаа 10%-ийн хямдралтай үнээр худалдан авах эрх үүснэ. Үндэсний хэмжээний томоохон баяр ёслолын үеэр Маркетингийн идэвхжүүлэлт явагддаг бөгөөд энэ үеэр зарлах янз бүрийн хямдрал, хөнгөлөлт урамшууллын мэдээллийг www.kitchenall.mn вэбсайт болон манай албан ёсны пэйж хуудас болох www.facebook.com/KitchenAll руу орж авах боломжтой.