KITCHENALL

Нүүр хуудас > Бидний тухай > Танилцуулга

Танилцуулга

  • about/aboutus1.jpg
  • about/aboutus2.jpg
  • about/aboutus3.jpg

Долоон Болдог ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан, гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн Монголын анхны компани юм. Захиалагчийн хэрэглээнд тохирсон, хүсэл шаардлагыг нь тусгасан тавилга үйлдвэрлэж ирсэн учраас хэрэглэгчдийн дунд Kitchenall гэсэн нэрээр хэдийнээ танил болсон.

Монгол айл гэрийн гал тогооны бүхий л хэрэгцээг цогцоор шийдэх  зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2006 онд “Евро Электроникс” ХХК-ийг цахилгаан барааны худалдааны чиглэлээр байгуулсан.

Өнөөдөр Долоон Болдог компани ХХК нь 300 гаруй ажилтантай, 3828 м.кв оффис болон  үйлдвэрлэлийн байртай, 840 м.кв агуулахын байртай, KitchenAll нэрийн 4 салбар дэлгүүртэйгээр гал тогооны тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр Монголдоо тэргүүлэгч компани болсон байна. Бид 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Европын Сэргээн босголт хөгжлийн банкны ТАМ болон BAS хөтөлбөртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүний чанар, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ажлыг хамтран гүйцэтгэж байна. Цаашдаа олон улсын ISO 9001:2008 стандартыг бүтээгдэхүүн болон компанийн үйл ажиллагаандаа бүрэн хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.