KITCHENALL

Нүүр хуудас > Бидний тухай > Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага


Залуу гэр бүлийг дэмжих аян


Айл гэрийн гал голомтыг бүтээдгээрээ манай компанийхан бахархдаг. Ийм учраас Долоонболдог компанийн нийгмийн хариуцлагын тэргүүн чиглэл болгон шинээр гал голомтоо бадрааж буй залуу хосууддаа зориулан “Залуу гэр бүлийг дэмжих аян”-аа зохион байгуулдаг. 2011, 2012 онд хоёр жил дараалан намрын сайн өдрүүд буюу жил бүрийн 9, 10 саруудад зохион байгуулагддаг энэ аяны хүрээнд дараах ажлууд зохиогдоод байна. Үүнд:

  • 2012 онд Монголын гэрлэх ёслолын ордонтой хамтран “Залуу гэр бүлийг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан. Kitchenall дэлгүүрийн орлогоос тус санг санхүүжүүлэн жил бүр гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж буй онцгой хосыг шалгаруулан Hansa брэндийн плиткээр шагнадаг ба гэрлэлтээ батлуулж буй хосуудад хямдарлын эрхийн бичиг олгодог.
  • Мөн аяны хүрээнд гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж буй хосуудад гарын бэлгийг Kitchenall дэлгүүрийн зүгээс гардуулдаг уламжлалтай.
  • 2012 онд “Залуу гэр бүлийг дэмжих аян”-ы хүрээнд СХД-ийн эмзэг бүлгийн 2 өрхөд Словенийн Gorenje брэндийн цахилгаан бараа бэлэглэсэн.
  • Дэлхийн цагаан таягтны өдрөөр хараагүй 9 гэр бүлд цахилгаан бараа болон бүтээгдэхүүн худалдан авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэлээ
  • Залуу хосуудын дунд “Залуу гэр бүл” шилдэг фото зургийн уралдаан зарлан шалгаруулж шагнасан.

Нийгэмд тустай бусад ажлууд


  • 2012 оны 10 сард Чанарын албаны менежер П.Баттулга, Хангамжийн менежер Т.Насанбилэг, М.Энхтөр нар 333 ширхэг улиас, хайлаас мод Тахилтын хөндийд тарив
  • 2012 оны 8 сард Итали тавилга, Бэлэн тавилга, Импортын тавилгын хамт олноос бүрдсэн “Бэсүд” баг Урлагийн үзлэгийн шагналаасаа 200 мянган төгрөгийг Нийслэлийн хүүхдийн хаяг тогтоох газар байгаа 35 хүүхдэд хичээлийн хэрэгсэл авч өглөө
  • 2012 оны шинэ жилээр “Ханын сонин”-ы уралдааны шагналын сан 1.7 сая төгрөгийг нийгмийн тустай ажилд зарцуулав. Үүнд 300.000 төгрөгийг Kitchenall дэлгүүрийн дизайнер борлуулагч нар хамтран хүнд өвчтэй Сайханбилэг хүүгийн эмчилгээний төлбөрт хандивлав. Харин 1.4 сая төгрөгийг компанийн 3 ажилтанд тусламж болгон хандивлалаа