KITCHENALL

Ажлын байр

ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

“Долоон Болдог” ХХК Улаанбаатар хотод шинээр байгуулагдаж буй Европ стандартын тавилгын үйлдвэрийн төсөл дээр ажилд урьж байна. Таныг өндөр цалин, өсөн дэвжих боломж, тогтвортой ажлын байр, найрсаг хамт олон хүлээж байна. Үндэсний томоохон бүтээн байгуулалтанд гар бие оролцохыг урьж байна.



Үйлдвэрлэлийн дизайнер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Гал тогооны тавилга болон шкафны технологийн судалгаа

Сүүлийн үеийн материалын судалгаа

Ажлын байранд тавигдах шаардлага
- Үйлдвэрлэлийн дизайн болон технологич мэргэжилтэй
- AutoCad болон Excel программуудын дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Зургийн программын мэдлэгтэй (Pro - 100, Sketchup гэх мэт)
- Ажилласан туршлагатай
-Англи хэлний зохих мэдлэгтэй


Монгол болон гадаадад сургалтанд хамрагдах боломж болон цаашид өсч дэвших сайн боломж санал болгож байна.
















Өөрийн анкетаа Англи болон Монгол хэл дээр hr@doloonboldog.mn хаяг руу илгээнэ үү.


Тавилгын дизайнер

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хэрэглэгчийн хүссэн өнгө дизайны цогц шийдэл бүхий хэлбэр хэмжээтэй тавилгыг холбогдох программууд дээр алдаагүй түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.Мөн ажлын байрны тодорхойлтонд заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага
1. Дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн. 
2. Харилцааны болон багаар ажиллах өндөр чадвартай. 
3. Хариуцлагатай, нягт нямбай, түргэн шуурхай. 
4. Өмнө нь тавилгын дизайнер болон мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно. 
5. Adobe Photoshop, 3D Max , Corel Draw , Autocad программуудыг эзэмшсэн байх.
 

Аж ахуйн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Аж ахуйн холбогдолтой процессуудыг удирдан чиглүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага
-Дээд боловсролтой /санхүү, нягтлан бодогч/
-2-оос дээш жилийн ажлын туршлагатай

-Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
-Ажлын туршлагатай
-Хувийн зохион байгуулалт сайтай
-Удирдан зохион байгуулах чадвартай

 

Борлуулалтын менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллагын борлуулалтын хариуцан ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага
-Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа, барилгын инженерын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-3-аас дээш жилийн борлуулалт болон бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан туршлагатай
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
-30-аас дээш насны



Анкет хүлээн авах:
hr@doloonboldog.mn хаягаар өөрийн CV-г англи хэлээр ирүүлэх буюу компаний байранд өөрийн биеэр анкет бөглөнө үү.
Бүрдүүлэх материал:
Боловсролын үнэмлэх гэрчилгээ, дипломын хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Хоёр хувь цээж зураг
Оршин суугаа хорооны тодорхойлолт
Ажилд орохыг хүссэн анкет /Хүний нөөцийн албанд/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70003939, 8805 7775

 


  about/download_resume.jpg