KITCHENALL

Нүүр хуудас > Бидний тухай > Түүхэн товчоо

Түүхэн товчоо

about/history2012.gif
  • Тавилгын шинэ үйлдвэрийнхээ шавыг тавилаа
  • Словени улсын гал тогооны цахилгаан барааны Gorenje брэндийн албан ёсны төлөөлөгч боллоо
  • Хувцасны өрөө, шкафны тоноглолоор Европт №1 Raumplus брэндийг оруулж ирлээ

about/history2011.gif
  • Европын Сэргээн босголт хөгжлийн банкны ТАМ болон BAS хөтөлбөртэй хамтран ажиллаж бүтээгдэхүүний чанар, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ажлыг эхлүүллээ
  • Kitchenall-ийн сүлжээ Мишээл 2 дэлгүүрийг нээв
  • Гал тогооны цахилгаан бараа үйлдвэрлэлээр Европт тэргүүлэгчдийн нэг Испани улсын "Тека Индстриал" компанийн албан ёсны төлөөлөгч болж, Тека брэндийн цахилгаан барааг Монголдоо борлуулж эхэллээ
  • Зочны, Унтлагын өрөөний тавилгуудыг импортлон борлуулдаг болов

about/history2010.gif
  • Компани өргөжин тэлж 180 гаруй ажилтантай болов
  • Үйлдвэрлэлийн болон агуулахын байраа өргөтгөж, Kitchenall сүлжээний 4 салбар дэлгүүртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлэв
  • Шинэ нэр төрлийн UV хавтан болон цэвэр модон хаалга бүхий дээд зэрэглэлийн Casa italia итали тавилгыг үйлдвэрлэж эхэллээ
  • Blum, DTC, Hi gold брэндийн нэмэлт тоноглолыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв
  • Айл гэрийн хувцасны өрөөний цогц шийдлийг санал болгож, шкафны үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэв
  • Бүх төрлийн хөшиг захиалгаар нийлүүлж эхэллээ

about/history2009.gif
  • Мишээл төвийн Б корпуст 1928м2 бүхий талбайтай Kitchenall дэлгүүрийг ашиглалтанд орууллаа
  • Үйлдвэрийн байраа өргөтгөн шкафны үйлдвэрийг байгуулав

about/history2008.gif
  • KitchenAll сүлжээ дэлгүүрүүдийг байгуулж эхэлсэн. HANSA брэндийн төрөлжсөн бараатай Kitchenall2 дэлгүүрээ ашиглалтанд орууллаа
  • 2008 оны 9-р сараас үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүх төрлийн шкафны үйлдвэрлэлийг нэвтрүүллээ

about/history2007.gif
  • Компани өргөжин тэлж 1248 м2 ашигтай талбай бүхий үйлдвэрийн өргөтгөл барилаа
  • БНХАУ-д үйлдвэрлэж Европын зах зээлд нийлүүлдэг брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нартай хамтран монгол айл гэрийн хэрэгцээнд зориулан өөрийн компаний ELON брэндийн уур шүүгчийг захиалгаар үйлдвэрлэж, чанар, хийцийн өндөр шалгууртайгаар дотоодын цахилгаан барааны зах зээлд нийлүүлж эхэлсэн

about/history2006.gif
  • Хөгшин Европийг хагас зуун жилийн турш гэр ахуйн цахилгаан бараагаар хангаж буй Германы AMICA INTERNATIONAL компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж HANSA брэндийн цахилгаан барааг дотоодийн зах зээлдээ нийлүүлж эхэллээ

about/history2005.gif
  • Үйлдвэрийн байрны өргөтгөлийн ажлууд гүйцэтгэж, Сонгинохайрхан дүүрэгт 1200м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай боллоо
  • Мишээл төв, Улсын их дэлгүүрт нэрийн барааны салбар дэлгүүрээ нээлээ

about/history2004.gif
  • "Долоон болдог" ХХК нь анх аж ахуйн нэгжийн зохион байгуулалтанд орж 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 5 шард өөрийн үйлдвэрийн байртай боллоо

about/history2003.gif
  • Өргөө кино театрын ард HouseMebel дэлгүүрт анхны дэлгүүрийг нээсэн

about/history2002.gif
  • 1-р сарын 18-нд “Модем” нэртэйгээр анх 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан